Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ-ийн төслийг танилцуулан санал аваад ирсэн билээ.

Иргэдийн саналын талаар Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Иргэд их бухимдалтай байна. Шалтгаан нь, УИХ 152 гишүүнтэй болохыг ихээхэн эсэргүүцэж байгаа юм байна гэсэн ойлголттой ирлээ.

Мөн хөдөө орон нутагт ард иргэдийн амьдрал их доройтсон, цалин, тэтгэвэр нь амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй болсон байна. Үнийн өсөлт ард түмнийг туйлдуулсан байна. 

Тэгэхээр гишүүдийн тоог нэмэх асуудлыг нухацтай хэлэлцэж, иргэдийнхээ санал, бодлыг дахин нарийн сайн судалж байж шийдэхгүй бол иргэд үүнийг дэмжинэ гэсэн ойлголт байхгүй юм байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу