Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд ҮХНӨ-ийн төслийг танилцуулан санал аваад ирсэн билээ.

Иргэдийн саналын талаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Би аймгийнхаа таван сум, гурван тосгонд ажиллаад ирлээ. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг иргэд эсэргүүцэж байна. Гишүүдийн тоог нэмбэл төсвийн хүрээнд зардал нэмэгдэх учраас гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна гэж иргэд тайлбарласан. Гэхдээ миний бие улс орны нөхцөл байдлаас шалтгаалаад нэмэх шаардлагатай гэдгийг танилцуулсан. 

Тогтолцооны тухайд, иргэд холимог тогтолцоог дэмжих хандлагатай байна. Гэхдээ  төлөөллийн асуудлаа хуульд тодорхой тусгаж, хатуу хяналт тавихгүй бол жагсаалтын ард асуудалтай хүмүүсийг нууцаар оруулж, эргээд улс оронд хүнд нөхцөл үүсгэнэ шүү гэдэг байр суурийг илэрхийлж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу