Биологийн ухааны доктор Б.Баттөр О.Ганбаатар нараар ахлуулсан баг Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Дорнод аймгийн Халх голын Нөмрөгийн Сүмийн хоолойд 50-аас дээш тооны тахь нутагшуулах юм байна. Тахь үржүүлэхэд байгаль, цаг уур, ус, ургамлын хувьд хамгийн тохиромжтой тул уг газрыг сонгожээ.