УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.15/ хуралдсан билээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Үнийн өсөлт өндөр байгаа учраас цалин, тэтгэвэр хүрэлцэхгүй байна. Тийм учраас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна гэх шаардлагыг иргэд хавраас хойш л тавьсан. Засгийн газраас төсөвт тодотгол хийж, цалин нэмэх бололцоо бий гэж үзэж байгаа. Энэ чиглэлийн тооцооллуудыг хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө тодотголын асуудлыг ярих бодолтой байна. Засгийн газраас санал оруулаад ирвэл хэрхэн нэмэх талаар ярилцана” гэлээ.

                   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу