Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар санаачлан 
хөрсний бохирдлын талаар “Асуудал-Шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт судлаач, мэргэжилтэн, дүүргийн оршин суугч гээд 800 орчим хүн оролцжээ. 
Хэлэлцүүлгээс өмнө хөрсний бохирдлын бууруулах чиглэлээр Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нарын гишүүд Чингэлтэй дүүрэгт хэд хэдэн ажил өрнүүлсэн байна. Тухайлбал, нүхэн жорлонг халж эко жорлонтой болгох ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 1,300 орчим жорлонг солиод буй аж. 
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохиролтой дүйцэхүйц хор хөнөөл үзүүлж байдаг зүйл бол хөрсний бохирдол юм. Утаа шиг манантаж харагдахгүй ч бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Нүхэн жорлон, муу усны нүх бүр агаар, хөрсийг бохирдуулж, гүний усыг хордуулж байна.
Хөрсний бохирдолтоос үүдэж, 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс Чингэлтэй дүүрэг хөрсний бохирдлын эсрэг бодит шийдлийг эрэлхийлсэн цогц аян өрнүүлж байгаа юм.
Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бид эхний ээлжинд нүхэн жорлонг халж эко жорлонтой болгох ажлыг хийж байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 1,300 жорлонг сольсон. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлэх болно” гэлээ. 
May be an image of 1 person, dais and text
May be an image of 2 people and text
May be an image of 2 people, dais and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу