Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейны Риффа хотод тавдугаар сарын.14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Монголын шигшээ баг өнөөдөр /2023.05.16/ Тайландын “Diamond Food” клубтэй 19:00 цагаас тоглож, тоглолт дөнгөж сая дууслаа.

Манай баг гурван үеийн турш оноогоор тэргүүлсээр 3:0 харьцаагаар Тайландын клубыг буулган авлаа. Ингэснээр Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ наймд шалгарч байна.

Онооны харьцааны тухайд, 

  • 1-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 25:19 Тайланд (Diamond Food)
  • 2-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 25:18 Тайланд (Diamond Food)
  • 3-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 25:15 Тайланд (Diamond Food) харьцаагаар тоглолт дууссан юм.

Сануулахад, тэмцээнд Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, Өмнөд Солонгос, Австрали, Индонез, Кувейт, Йемен, Монгол гээд нийт 16 улсын баг оролцож байгаа. 

Нэг хэсэг дөрвөн багтай бөгөөд манай баг C хэсэгт Японы (Suntory Sunbirds), Тайландын (Diamond Food–Fine Chef), Йемений (Khaypil) клубуудтэй орсон.

Манайх эхлээд Йемений (Khaypil) клубт 2:3 харьцаагаар хожигдсон. Дараа нь Японы (Suntory Sunbirds) клубтэй тоглож 1:3-аар ялагдсан. Харин өнөөдөр ийн Тайландын клубыг 3:0-ээр хожиж, эхний ялалтаа авлаа.

Ингэснээр Японы клуб гурван хожилтойгоор хэсгээс нэгээр гарч байна.  

Харин Монголын баг болон Йемен, Тайландын клубууд гурвуулаа нэг хожил, хоёр хожигдолтой байсан. Манай баг онооны илүүтэйгээр, 3:0-ээр хожсон учраас хэсгээс хоёроор гарч байгаа юм.

Шигшээ наймд ямар багтай, хэзээ тоглох талаар хуваарийг бусад хэсгийн тоглолтууд дууссаны дараа эргэн хүргэх болно. 

May be an image of 2 people and text

 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу