Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ дахь гурван намын төлөөлөл хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгоход санал нэгджээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах ёстой. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллахад иргэдийн зүгээс холимог тогтолцоог дэмжсэн ч 152 гишүүнтэй болохыг дэмжээгүй. Тиймээс УИХ-д суудалтай намууд ярилцаад УИХ-ын гишүүний тоог 126 болгож өөрчлөхөд санал нэгдсэн” гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу