Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.ЖавхланУдаа дараа гаргасан өөрийнх нь хүсэлтээр Хөгжлийн банкны захирал Н.Мандуулыг хэд хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо” гэлээ.

Н.Мандуул нь 2007 онд Сангийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, 10 гаруй жилийн турш тус яаманд ажилласан. Улмаар 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон, нэг жил есөн сарын ажилласны эцэст ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу