Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн боловсруулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Шинэ Нам, Уламжлалын Нэгдсэн Нам гэх  намууд нэгдэн  төслөө боловсруулж, нэгдүгээр сарын 3-нд Засгийн газарт өргөн барьсан.  Бид сүүлийн арав гаруй жил тусдаа боловсруулж байсан төслөө Ерөнхий  сайдын захирамжийн дагуу нэгтгэн  гаргасан. Иргэд, судлаачид хуулийн төслийг уншаагүй, бүрэн ойлгоогүй байж хий хоосон цуурхал тарааж байна.