Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.БямбацогтБаруун босоо замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болж, үүнийг барих эрхийг “Нарийн сухайтын төмөр зам” компанид олголоо.

Бүтээн байгуулалтын ажлыг энэ тавдугаар сард эхлүүлж, аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гол төмөр замын урт 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км юм.

Энэ ажлыг 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил барьж, зургаан жил ашиглаад “Монголын төмөр зам” ТӨХК-д 100% үнэгүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Энэ төмөр зам нь Нарийнсухайтын бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг Хятад руу гаргах ач холбогдолтой юм.

Зүүн босоо төмөр замын нэг хэсэг болох Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн 1,250 км төмөр замыг барихаар “Equipment Supplies” компани шалгарсан. Концессын гэрээг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн мухар төмөр зам гэж яригддаг Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн холболтын төмөр замыг барьж байгуулах, ТЭЗҮ-г боловсруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан. Үүнээс хойших гурван сарын хугацаанд сонгон шалгаруулалт явагдаж, Хятадын төмөр замын зураг төслийн хоёрдугаар товчоо шалгарсан байгаа. Богино хугацаанд зураг төслийг боловсруулж, энэ ондоо багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Зүүн босоо төмөр зам гэж яригддаг Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт хийсэн. Мөн энэ оны зургаадугаар сард багтан концессын гэрээ хийгдэж, барилга угсралтын ажил эхэлнэ.

Үндсэндээ, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу баруун, зүүн, төвийн гэсэн гурван коридороор ОХУ-ыг Монгол улсаар дайруулан БНХАУ-тай холбосон гурван коридортой болох томоохон бодлогын ажил эрчтэй явж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу