“The Voice Of Mongolia” шоунаас төрсөн охидын NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B production”-тай хийсэн гэрээ болон ажлын үйл явцын тухай олон нийтэд дэлгэсэн билээ.

         Тэгвэл дөнгөж сая “B production”-аас эл асуудалд албан ёсны МЭДЭГДЭЛ гаргалаа. Уг мэдэгдэл тайлбарт “Н.Энэрэлсайханд гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь худал мэдээлэл бөгөөд уран бүтээлчийг удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Дахиж олон нийтийн сүлжээнд буруу, ташаа мэдээлэл нийтэлбэл хууль, шүүхийн байгууллагад хандана” гэсэн байр суурь илэрхийлжээ.

        Харин үүний дараа дуучин Н.Энэрэлсайхан “B production”-ы мэдэгдлийг үгүйсгэж, “Мөнгө өгсөн баримт байвал би ч гэсэн хармаар” гэж өөрийн инстаграммаар дамжуулан, бичжээ.