Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейны Риффа хотод тавдугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Монголын шигшээ баг өчигдөр /2023.05.16/ Тайландын клубыг 3:0 харьцаагаар хожсоноор хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймын тоглолтууд маргаашнаас /2023.05.18/ эхлэх хуваарьтай байна. 

Манай багийн тухайд,  хамгийн эхний тоглолтыг хийх бөгөөд монголын цагаар 16:30 минутаас Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi” клубтэй тоглоно. Дараа нь, тавдугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos” клубтэй өрсөлдөх юм.  

Сануулахад, Тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр /2023.05.16/ дууссан. Манай баг C хэсэгт байсан бөгөөд хэсгийнхээ Йемений (Khaypil) клубт 2:3-оор хожигдож, Японы (Suntory Sunbirds) клубт мөн 1:3 ялагдсан. Харин Тайландын (Diamond Food–Fine Chef) клубыг 3:0 буулган авснаар хэсгээсээ хоёроор гарсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу