Соёл, яруу найргийн академийн санаачилга, Соёлын яамны дэмжлэг, МЗЭ-ийн оролцоотой “Улаанбаатар” олон улсын яруу найргийн форум 2023 оны 5 дугаар сарын 19- 21-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Форумд Монгол, Орос, Хятад, Франц, Солонгос, Испани, Израйл, Бангладеш зэрэг улсын яруу найрагчид оролцож, найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлэх аж.
“Улаанбаатар” олон улсын яруу найргийн форумын эхний өдөр тавдугаар сарын 19-нд Чингис хаан үндэсний музейн 9 давхарт болох юм. Энэ үеэр бүртгэл болон нээлтийн үйл ажиллагаа явагдаж гадаад хэл дээрх антологиудын танилцуулга болох юм.
“Улаанбаатар” олон улсын яруу найргийн форумын гурав дахь өдөр буюу энэ сарын 21-ний 9.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлагад яруу найрагчид тооны хязгааргүй чөлөөтэй оролцох  ажээ.
Мөн форумын үеэр танилцуулагдах антологиудыг танилцуулахад,
1.Франц хэлээр Парист хэвлэгдсэн “Жентаюу” Монголын уран зохиолын антологи
О.Мөнхнаран /Соёл, Яруу найргийн академийн хөтөлбөрийн захирал/
Анн Сильви /Францын зохиолч, найруулагч, продюсер/
2. Хятад хэлээр Бээжинд хэвлэгдсэн “Монголын яруу найраг” антологи
Дулаан /Яруу найрагч, орчуулагч, Бээжингийн их сургуулийн профессор/
3. Казах хэлээр хэвлэгдсэн “Монголын яруу найраг”-ийн антологи Хабааны Байыт /Яруу найрагч/
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол
4. Испанийн Мадрид хотноо хэвлэгдэх “Хил хязгааргүй яруу найраг” цувралын “Монгол-Испани яруу найраг” антологи
Хэйми Роса Ромера /Испанийн яруу найрагч, орчуулагч/
11.30- 13.00 “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг
1. Н.Энхбаяр /Монгол Улсын Ерөнхийлөгч асан, утга зохиолын орчуулагч/
“Метамодернизм, дияаны (зэн) буддизм ба утга зохиол”
2. Аминур Рахман /Бангладеш/
“Өнөөгийн дэлхийн яруу найраг”
12.30- 13.00 Асуулт хариулт, ярилцлага
14.30- 16.00 “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг
1. Пер Берстром /Швед/
“Уран зохиолыг ус агаараар үүтгэе”
2. Дулаан /Хятад/
“Хятадын шинэ яруу найргийн 100 жилтэй танилцахад”
3. Хэйми Роса Ромеро /Испани/
“Хил хязгааргүй яруу найраг”
4. Хайм Дотан /Израйл/
“Яруу найраг, байгаль, архитектур”” эдгээр бүтээл туурвилыг танилцуулахаар болжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу