Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “SCHOLARSHIP ROAD-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн өнөөдөр (2023.05.18) Улаанбаатар зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд болж өрнөж байгаа юм. Тус үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож, тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулж байна. Мөн 1500 гаруй оюутан суралцагч оролцож, мэргэжлийн талаарх танилцуулгад хамрагджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу