Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейны Риффа хотод тавдугаар сарын 14-21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, шигшээ наймд шалгарсан. Улмаар Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi”, Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos”, Японы ” Suntory Sunbirds” багуудтай нэг хэсэгт орсон юм. 

Шигшээ наймын эхний тоглолтоо Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi” клубтэй өнөөдөр /2023.05.18/ 16:30 цагаас хийж, 0:3 харьцаагаар ялагдал хүлээлээ. 

Тодруулбал, 

  • 1-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 19:25 Индонези “Jakarta Bhayangkara Presisi”
  • 2-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 15:25 Индонези “Jakarta Bhayangkara Presisi”
  • 3-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 14:25 Индонези “Jakarta Bhayangkara Presisi” харьцаагаар тоглолт дууслаа.

Манай баг дараагийн тоглолтоо маргааш /2023.05.19/ 16:30 цагаас Өмнөд Солонгосын  “Incheon Korean Air Jumbos” клубтэй хийнэ.

         

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу