Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулсан Европын Холбооны улсууд тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийсэн талаар туршлага судлах уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2023.05.19) өндөрлөлөө.Литва, Бельги, Польш, Словени Улсаас мэргэжлийн зөвлөхүүд манай улсад ирж, 4 хоногийн турш өөрсдийн орны онцлог, тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийсэн талаарх арга туршлага, алдаа оноогоо хуваалцаж үнэтэй зөвлөгөө, мэдээлэл солилцсон юм. 

Манай улс тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх, үйлчилгээг цахимжуулж, иргэдэд түргэн шуурхай ил тод, шилэн мэдээлэл, үйлчилгээ хүргэх зорилгыг бид дэвшүүлж Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө хуучин социалист улс орны тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм гэж ХНХЯ-наас мэдээлжээ. 

1 сэтгэгдэл

  1. юун хавар вэ..намар оруулж хэлэлцүүлээч ээ хойшлуулаад байхийн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу