Бурхан багшийн Их дүйчин өдөр зургаадугаар сарын 04-ны өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан Төв- Гандантэгчэнлин хийд болон бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Бурхан багшийн “Их дүйчэн” өдөрт зориулан дараах гурван төрлийн үйл ажиллагааг зохин байгуулахаар болжээ.

  • Зуны тэргүүн сарын шинийн 8-15 хүртэл тахилын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы урд болно. Энэ жил зуны тэргүүн сарын шинийн найман Бурхан багшийн “Их дүйчэн” өдөр хоёр өдөр давхцаж байгаа. Тиймээс есөн өдрийн турш энэ үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Чингисийн талбайд бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулаад үүнээс төв замаар жагсан Гандантэгчэнлин хийдэд очно. 10.30 цагаас бясалгал эхэлнэ.
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу