Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2023.5.19) мэдээлэл хийлээ.

Тус зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцжээ. Үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд сурсан аж. Энэ тоо нь 1997 оноос хойших нийт дүн мэдээлэл юм.

Тэрбээр “Нэгдүгээрт, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд таван төрлийн хууль нөлөөлдөг. Иргэний, Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль мөн ЗГ-ын 347 болон 344 дүгээр тогтоолууд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн. Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна. Үүнээс

  • 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428
  • 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 байгаа”

Тэгвэл бакалаврын түвшний зээл авсан суралцагчид

  • Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325
  • Зээлээ төлсөн 10
  • Суралцаж байгаа 78
  • Чөлөө авсан 8 байна.

Харин магистр болон докторын түвшнээс,

  • Төлж байгаа 34
  • Одоо суралцаж байгаа 39
  • Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
  • Гэрээ хэрэгжиж байгаа 634
  • Гэрээ дуусгавар болсон 890 хүн байгаа ажээ.

Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн “Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм” гэжээ.

1 сэтгэгдэл

  1. Иймэрхүү усан мэдээлэл олон нийтэд хэрэггүй дээ. Хамгийн гол нь гадаадын Их, дээд сургуульд явсан зээлдэгчид зээлийн болзол шалгуур хангасан эсэхэд хамаг учир байна. Тэдний ихэнх нь дарга ангийн хүүхдүүд хууль, тогтоол зөрчсөн гэх нь харамсалтай байна. Тиймээс тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуул ах шаардлагатай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу