Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейнд тавдугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн найман багийг дахин хэсэгт хуваасан бөгөөд манай баг Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi”, Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos”, Японы “Suntory Sunbirds” багуудтай “E” хэсэгт орсон юм. 

Өнөөдөр /2023.05.19/ манай баг Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos” клубтэй тоглолоо. Харамсалтай нь 1:3 харьцаагаар ялагдал хүлээв.

Онооны тухайд, 

  • 1-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 21:25 БНСУ (Incheon Korean Air Jumbos)
  • 2-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 25:22 БНСУ (Incheon Korean Air Jumbos)
  • 3-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 16:25 БНСУ (Incheon Korean Air Jumbos)
  • 4-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 19:25 БНСУ (Incheon Korean Air Jumbos)

гэсэн харьцаагаар тоглолт дууссан юм.

Сануулахад, Монголын шигшээ баг энэ хэсгийн эхний тоглолтоо өчигдөр /2023.05.19/ Индонезийн “Jakarta Bhayangkara Presisi” клубтэй хийж, 0:3 харьцаагаар хожигдсон.

Өмнөх “C” хэсгийн тоглолтдоо Японы клубт ялагдсан учир тэр тоглолтыг энэ хэсэгт тооцож, оноолж буй. Тэгэхээр нийт гурван хожигдолтой болсон гэсэн үг.

Ингэснээр манай баг Клубуудын Азийн аваргын дараагийн тоглолтоо Иракийн клубтэй хийхээр болж байна. Хэрэв Иракийг хожвол тавдугаар байрын төлөө өрсөлдөнө.

Хэдэн цагаас тоглох талаар хуваарийг эргэн хүргэх болно.

May be an image of 5 people and text

4 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу