Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейнд тавдугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай баг шөвгийн наймд шалгарсан ч, хагас шигшээд орж чадаагүй. Тиймээс 5-8-р байрын төлөө Ирак, Кувейт, Өмнөд Солонгосын багуудтай өрсөлдөж буй юм. 

Улмаар өнөөдөр /2023.05.20/ 19:00 цагаас Иракийн “South Gas” клубтэй тоглож, 0:3 харьцаагаар хожигдлоо.

Онооны тухайд,

  • 1-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 21:25 Ирак (South Gas)
  • 2-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 17:25 Ирак (South Gas)
  • 3-р үе Монгол (Bayankhongor Crownd Geo) 16:25 Ирак (South Gas) гэсэн харьцаагаар ялагдал хүлээлээ.

Ингэснээр манай баг долдугаар байрын төлөө Өмнөд Солонгосын “Incheon Korean Air Jumbos” клубтэй дахин тоглохоор болж байна. 

Өмнө нь, уг клубтэй тоглохдоо 1:3-аар ялагдсан юм.

Тоглолт маргааш 16:30 цагаас болно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу