Ерөнхий сайдын ээлжит өглөөний уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцжээ. Ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай ярилцаж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтын үеэр Нийслэлийн СБД-ийн 1-р сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ, дараах асуудлыг онцолов.
-“Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно. Үүний оронд хувь тооцож нэмэх бус мөнгөн дүнгээр нэмүүлвэл зүгээр санагддаг. Мөн орон нутагт ажиллаж байгаа багш нарт таван жил тутамд нэмэгдэл олгодог. Үүнийг Улаанбаатар хотод ажиллаж буй багш нар бас олгож өгмөөр байна. Тэгэхгүй бол багшлах боловсон хүчний асуудал улам хүндрэлтэй болж байна. Багш нарын ихэнх нь орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлтэй. Энэ зээлийг 6 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж өгмөөр байна” гэлээ.
Мөн Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн хөгжмийн багш Г.Оюунжаргал:

 “Алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна” гэсэн юм.– Налайх, Багануур бол нийслэлийн есөн дүүргийн нэг. Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй биднийг хөдөөний багш гэдэг. Гэтэл нийслэлийн нэг дүүрэг учраас бидэнд нэмэгдэл олгодоггүй. Манай Баганууртай 10 гаруй км зайтай байдаг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр гээд сумдад багшилж байгаа хүмүүс таван жил тутамд цалингийн нэмэгдэл авдаг. Нийслэлээс алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу