Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд  гал түймрийн 38, аврах ажиллагааны 4 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган, 581 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймрийн 38 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 18, цахилгаан ашиглалтын буруугаас 10, цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 5 удаа гал түймэр гарсан байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу