Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг  хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай байна.

Тэгвэл, 4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна гэж мэдээллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралтын хуваарь:

-1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
-4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
-6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангийн 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

– 2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34,300 хүүхэд бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтыг 32,600 хүүхэд өгчээ.
– ЭЕШ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу