Шилэн ажиллагааны хүрээнд Засгийн газрын гурван тусгай сангийн мэдээллийг ил болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.22/ мэдээлэл хүргэлээ. 

Энэ удаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож, Боловсролын зээлийн сангийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй, цэгцтэй байдлаар  Shilen.gov.mn сайтад байршуулсан аж.

Энэ үеэр тэрбээр “Мэдээллээ ирүүлэх тал дээр дүүргүүд маш хайхрамжгүй хандаж байгаа. Дүүргүүд өөрөө мэдээлэл хариуцагч. Дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг бид ил болгох үүрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт бид Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтыг ил болгосон. Тэгвэл ирэх долоо хоногт ил болгохоор дүүргийн Засаг дарга нараас болон Нийслэлийн Засаг даргаас үе үеийн дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг шаардаж байгаа. Ингэснээр хэн, хэдий хэмжээний газар олгосон бэ гэдэг нь ил болно” гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу