Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон билээ. 

Эл мэдээллээс харахад сүүлийн 10 жилийн хугацаанд тус сангаас 1,8 сая иргэнд 628.4 тэрбум төгрөгийг олгожээ. 

Үүнээс 122,6 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58,2 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөөгүй аж. Үүний 18,1 тэрбум төгрөгийнх нь эргэн төлөх хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн ангилалд оржээ. 

Чанаргүй зээлийн мэдээллийг харахад, 

  • 3750 хүнд олгосон 9,2 тэрбум төгрөгийн зээл – Хууль, шүүхийн шатанд байгаа, 
  • 158 хүнд олгосон 561,5 сая төгрөгийн зээл – Зээлдэгч нас барсан,
  • 69 хүнд олгосон 227,5 сая төгрөгийн зээл – Сураггүй алга болсон,
  • 77 хүнд олгосон 142,5 сая төгрөгийн зээл – Таслан шийтгэх арга хэмжээ авагдсан,
  • 4 хүнд олгосон 9,5 сая төгрөгийн зээл – Зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан
  • 3608 хүнд олгосон 7,9 тэрбум төгрөгийн зээл – Бусад шалтгаанаар хугацаа хэтэрсэн ч эргэн төлөгдөөгүй аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу