Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар  /2023.01.26/  70 сая ам.долларыг 3482.95 төгрөгийн ханшаар нийлүүллээ. Своп, форвард арилжаанд  банкууд санал ирүүлээгүй байна. 

Энэ долоо хоногийн мягмар гарагт  40  сая ам.долларыг 3477.88 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм. Гадаад валютын албан нөөц 2022 оны 12 дугаар сард 3 тэрбум 399 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх арваннэгдүгээр сараас 15.82 %-иар буюу 464 сая ам.доллароор өссөн үзүүлэлт болсон юм.