“Долоогийн бүлэг” буюу “Их 7” орны төр засгийн удирдагчдын 49 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Японы Хирошима мужийн нийслэл Хирошима хотод тавдугаар сарын 19-ний өдөр эхэлж 21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн билээ. 
Харин сүүлийн өдрүүдэд, Японы олон эвсэл бүлгүүд болон бусад орны зарим зүтгэлтэн нар Хирошима зэрэг газруудад томоохон жагсаал цуглаан явуулж, АНУ-ын удирдаж буй G7-ын дээд хэмжээний уулзалтыг “Дайны зөвлөгөөн” хэмээн буруушааж, эсэргүүцэл илэрхийлж эхлээд байгаа юм.
“Их 7”-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 20-ны өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, “Их долоо” Украинд үзүүлэх дипломат ажиллагаа, санхүү, цэргийн тусламжаа нэмэгдүүлж, ОХУ-ын дайны хүчин чадварыг сулруулахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно гэж мэдэгдсэн юм.
Японы Хирошимад Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Украинд 375 сая ам долларын цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Японы ард түмэн үүнийг эрс эсэргүүцэж “Энэ бол Хирошимаг доромжилж байгаа хэрэг” гэж үзжээ. Ж.Байден хэлэхдээ, “Америк Украйнд 375 сая ам.долларын зэр зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлнэ. Мөн холбоотнууд Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд Америк Украинд нисгэгчдийг сургах болно” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу