Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29 ны өдрийн дугаар 111-р тогтоол, “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” заалтад дараах асуудлууд багтаж, хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал,

  1. “Төрийн өмчийн 6 номын сан 24 цагаар ажиллаж байна
  2. Оюутан цэрэг хөтөлбөрт 1500 оюутан хамрагдлаа. 160 оюутан хамрагдах байсан асуудлыг шийдвэрлэж 1500 болгон нэмэгдүүлсэн байна.
  3. Автобусны картын зорчих эрхийг нэмэгдүүлэх 22-44 удаа үнэгүй зорчдог болохоор ажиллаж байна. Мөн автобусны карт захиалгын хүнд суртлыг арилгаж E-Student цэсээр картын захиалгаа хийхээр төлөвлөсөн.
  4. Оюутны цахим үнэмлэх буюу E-Student цэсийг E-Mongolia платформ дээр үүсгэсэн.
  5. Эрүүл мэндийн эрт илрүүлэгт оюутнуудыг эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх нь үл хамааран хамруулах шийдвэр гарсан.
  6. Сайн дурын ажлыг кредит тооцон баталгаажуулахаар болсон”

“STUDENT DAY” оюутны арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд дээрх асуудлуудыг шийдэх боломж бүрдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зарим зүйл заалтууд бүрэн хэрэгжиж байгаа юм. Жишээлбэл, Улсын их дээд сургуулиудын номын сан 24 цагаар ажилладаг болсон. Хаврын шалгалт эхэлсэн эдгээр өдрүүдэд суралцагчдын цагийг үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд сайн дэмжлэг болж буйг оюутнууд хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу