Түүхий эдийн “Эмээлт” захад энэ сарын 22-ны байдлаар ноолуур  1кг нь 110-135 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун аймагт 110-135 мянган төгрөг,
  • Зүүн аймагт 110-130 мянган төгрөг,
  • Төвийн аймагт 110-135 мянган төгрөг
  • Говийн аймгуудад 110 мянган төгрөгийн үнэтэй байгааг “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлжээ.

Харин ХАА-н түүхий эд, бараа, бүтээгдэхүүний биржид нийт 22.3 тэрбум төгрөгийн ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна. Тодруулбал, тавдугаар сарын 15-19-нд Хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 71 хэлцлээр 44.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох:

  •  293.1 тонн ноолуур,
  • 43.9 тонн хонины ноос,
  • 22.5 тонн хонины завод ноос,
  • 52 тонн тэмээний ноос,
  • 2140 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу