Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.05.23) болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явууллаа. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцууллаа.

Тэрбээр “Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна. Тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус орж ирнэ. Ажлуудаа шахаж, аравдугаар сараас өмнө автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу