Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн төлөөлөл уурхайн машинуудын тээвэрлэлт хийдэг замыг хааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.Иргэдийн хувьд “Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн том сум юм. 8000 гаруй иргэд амьдардаг. Сумын баруун талаар  өдөрт дунджаар 50-60 машин тээвэрлэлт хийж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа”-г хэлж байлаа.Мөн “Тээвэр хийж буй компанийг зориулалтын авто замаа тавихыг шаардаж байна. Тоосжилт үүсгэхгүйн тулд 15 машин тутамд замаа усалж тоос босгохоос сэргийлэх арга хэмжээ авах”-ыг шаардаж байгаа аж.

Тус аймгийн Засаг дарга М.Идэрбат тус суманд ажиллах үеэрээ иргэд болон тээвэрлэлт хийж буй машины жолооч нартай уулзаж, саналыг сонсож тээвэрлэлтийн компанийн удирдлагад иргэдийг саналыг уламжилж шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв. Цаашид тээвэр хийх компанийн жолооч нарыг Сүхбаатар аймгийн дугаартай болох шаардлагыг тавина гэдгийг мөн онцолжээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу