Нэг настай хүүхэд хашаандаа тоглож байгаад нүхэн жорлонд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.  

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 100 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг Онцгой байдлын байгууллага өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрийн 12:28 цагт хүлээн авчээ.

Улмаар нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход Б /1 настай, эрэгтэй хүүхэд/ 4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг иргэд гаргасан байсан бөгөөд биеийн байдалд үзлэг хийхэд нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд шилжүүлэн өгсөн байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулсан.

… тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад нүхэн жорлонд унаж нас барсан байна. 

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу