Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн хашаандаа архи савладаг байсан иргэнийг илрүүлэн шалгаж байна. Иргэн Б хашаандаа архины шил ихээр цуглуулсан байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлснээр шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тухайн иргэн хашаандаа барьсан гарааш дотроо “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архийг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан савладаг байсныг илрүүлэн битүүмжилж, онцгой албан татварын тэмдэгт болон архийг нь хуурамч эсэхийг тогтоолгохоор шинжилгээний байгууллагад илгээгээд байна.