Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ой угтан энэ сарын 26, 27-нд “BU Airshow” зохион байгуулахаар болжээ.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх тайлбайд 3 дахь удаагаа зохион байгуулах нисэх загварын шоуны үеэр цэргийн “МиГ29” сөнөөгч онгоц болон агаараас авран хайх, шүхэрчдийн үзүүлбэр сонирхуулах юм. Мөн үдээс хойшх хөтөлбөрт БНСУ-ын топ-10-д нэрлэгддэг DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцсон хөгжмийн фестиваль багтжээ.

Хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх агаарын шоу үзүүлбэрийг 0-12 насныхан харгалзах хүнтэй бол үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг өдрийн билет 30 мянга, хоёр өдрийн билет нь 50 мянган төгрөг юм. Хоёр өдрийн билет нь Бээжинд хосоороо аялах болон хүүхдүүдэд зориулсан сугалаатай. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ын автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус үнэгүй үйлчлэх юм байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу