Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн нийт 19 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын II эмнэлэг, Хүрээ амаржих газар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах гомдлуудыг шийдвэрлэсэн аж.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Эрдэнэт үйлдвэр”, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нь хянаж ажиллажээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан авлигын эсрэг сургалтад 848 хүнийг хамрууласан талаар АТГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу