“МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлэхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурах юм.“Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгтэй болсноор гаднын жуулчид олон цаг, олон хоног хөдөө орон нутгийн замд автомашинаар зорчих асуудал эрс багасаж, тав тухтай аялах боломж бүрдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэл хийхдээ онцлов.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу