Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан билээ. /2023.05.24/

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “2020 онд бид олон нийтийг бухимдуулсан тодорхой асуудлуудад холбогдсон этгээдүүдийн нэр дэвших эрхийг нь хасаж байсан. Тухайн үед МАН анх удаагаа парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүний нэр дэвших эрхийг нь хааж байсныг санаж байгаа биз ээ. Тэр бол бидний хийсэн бодитой ажил. 

Парламентын гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйн үндсэн шалтгаан нь энэ. 

Өнгөрсөн хугацаанд парламентын найман удаагийн сонгууль явуулахад гишүүдийн 50 орчим хувь нь дандаа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байдаг. Харамсалтай нь нэр хүнд, иргэдийн итгэл даах байдал нь жилээс жилд унаж ирсэн. Тиймээс бид ямар нэгэн байдлаар өөрчлөлт, хувьслыг хийж байж улс орон, иргэдэд хөгжих боломж бий болно.

Улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан, эрх мэдэлтэн өөрт болон бусдад ямар нэгэн байдлаар давуу байдал үүсгэх ёсгүй. Зээл авсан бол зээлээ төлөх ёстой. Тийм учраас сангуудын зээлд нэр холбогдсон намын гишүүддээ анхааруулж, сануулна. 

Ер нь цаашдаа, нэр цэвэр, хандлага, ёс суртахууны хувьд бусдадаа үлгэр дуурайлал болж чадахуйц, ард иргэдээ төлөөлж чаддаг гишүүдтэй парламентыг бий болгохын төлөө хичээнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу