Улсын Онцгой комиссоос зүүн аймгуудад тохиолдсон Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хохирол амссан малчдад туслах бараа материалыг улсын нөөцөөс олгохоор болсон. Тэгвэл эхний цуваа өнөөдөр (2023.05.25) Хэнтий аймагт ирлээ.

Тодруулбал, нийт 25 гэр болон хүнсний багцууд, халдвар хамгааллын хувцас, малын тэжээл, тариа, монгол гэрийн зуух, яндан зэргийг хүлээн авч бүртгэлжүүлэх ажлыг явуулж байгаа юм. Ирсэн тусламжийг хэрхэн сумдад хуваарилах ажлыг тухайн аймгийн Онцгой комисс шийдэх аж.

Гамшгийн улмаас Хэнтий аймагт нийт 59 гэр нурж, 99 хашаа саравч эвдэрч сүйджээ. 

Эх сурвалж: Монцаме агентлаг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу