“Рок-н-роллын хатан хаан” гэгддэг Тина Тернер удаан өвдсөний эцэст 83 насандаа таалал төгслөө.

Түүнийг Швейцарийн Цюрих хотын ойролцоох гэртээ амьсгал хураасан хэмээн бие төлөөлөгч нь мэдээлсэн байна.

Мөн “Дуу хөгжим, амьдрах цуцашгүй хүслээрээ тэр дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчээ байлдан дагуулж, ирээдүйн оддод урам зориг өгч байлаа. Өнөөдөр бид аугаа их бэлэг болох уран бүтээлээ бидэнд өвлүүлэн үлдээсэн эрхэм нөхөртэйгөө салах ёс гүйцэтгэж байна” хэмээн Тина Тернерийн цахим хуудсанд бичжээ.

Тэрээр АНУ-д 1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд төрж, хожим Швейцарьт амьдрах болсон. Дуучныхаа карьерын хугацаандаа найман удаа Грэммийн шагнал хүртсэн билээ.

Түүний What’s Love Got to Do with It, The Best, Proud Mary, Private Dancer гэх мэт олон хит дуунуудыг мэдэх биз ээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу