Нүүрс тээврийн автомашинуудын С зөвшөөрөл олгохтой холбоотойгоор 2022 оны хоёрдугаар сард АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж АТҮТ-ийн Хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.Мэндбаяр,  мэргэжилтэн С.Онон нарыг бусдад давуу байдал олгосон, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн байдаг. 

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлоод байсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болохоор товлогдоод байна.   

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч К.Айдосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлээд байгаа.