Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдрөөс эхлэн /2023.05.25/ алдарт эхчүүдэд одон гардуулж байна.

Одон гардуулсны дараа ээжүүд сэтгэгдлээ хуваалцлаа. 

Алдарт эхийн II зэргийн одон хүртсэн Б.Ундрахжаргалант “Энэ өдөр бол манай гэр бүлийн хувьд хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг байх болно.

Би дөрвөн сайхан охинтой. Бага маань ой таван сартай, том охин маань 15 настай.

Дөрвөн сайхан хүүхдээ төрүүлж, өсгөхийн зэрэгцээ ажлаа орхихгүй байх боломжоор хангадаг, ард талыг минь бат даадаг ханьдаа, ээждээ талархаж байна. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгддэг. Манай гэр бүл эрдэм боловсролтой, зөв хандлагатай хүүхэд эх орондоо үлдээхийн төлөө маш их хичээж байгаа. Монголын үрс маш олон болтугай. Тэдний амьсгалах агаар нь цэвэр, амьдрах нийгэм нь эрүүл байх болтугай” гэлээ. 

Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана хэмээн хуульд заасан байдаг. Энэ хүрээнд энэ жил 10,785 ээжид одон гардуулах аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу