Засмал замын дугуйн 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын Районг хотод болно. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2024 оны Парисын олимпын эрхээ авах юм. Тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгсөн байна. 

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар хүч сорино. Манай тамирчид Япон, БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцож байгаа аж. 

Манай дугуйчдаас эхний хоёр байрт шалгарсан тохиолдолд 2024 оны Парисын олимпын анхны эрхийг эх орондоо авч ирэх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу