Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдрөөс эхлэн /2023.05.25/ алдарт эхчүүдэд одон гардуулж байна.

Энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одон хүртлээ.

Тэрбээр “Би 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Энэ хүндтэй одонгоор энгэрээ мялааж байгаад маш их баяртай байна. Алдарт эхийн одон хүртэж байгаа бүх ээж нартаа халуун баяр хүргэе. Түшиг тулгуур болдог хоёр ээждээ, ханьдаа талархлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана хэмээн хуульд заасан байдаг. Энэ хүрээнд энэ жил 10,785 ээжид одон гардуулах аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу