МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Утга зохиолын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2023.5.25) МУИС-ийн II байранд болно. Тус уралдаанд 120 гаруй оюутан залуус бүтээлээ хүргүүлжээ. Үүнээс шилдэг 10 шүлгийг зарлаж эхний гурван байранд шагнал гардуулах юм.

Энэхүү наадам нь анх 1993 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд анх зөвхөн их дээд сургууль, коллежийн оюутан заслуус оролцдог байжээ. Харин энэ жилээс ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид оролцох боломжтой болсноороо онцлог юм. Орчин үеийн залуусын хэв маяг, өнгө төрх шингэсэн шилдэг бүтээлүүдийг зарлах мөч ойртож байна

Дашрамд дурдахад, анхны “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадамд Болор цомын эзэн, яруу найрагч Б.Галсансүх түрүүлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу