Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сард цахим хуудастаа “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах,Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо” хэмээн өөрийн твиттер хуудсаар мэдэгдсэн байдаг. 

        Тэгвэл МЕТА-гийн төлөөлөгч Жорж Чен “Энэ худлаа. УИХ-аар яаран сандран батлагдахаас өмнө хуулийн төслийг бид хараагүй, хүлээж аваагүй. Хууль батлагдсаны дараа л бид анх удаа хуулийг харсан” хэмээн Х.Нямбаатар сайдын жиргээнд хариу өгсөн байна.