Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь гаалийн газраас туршилтаар эхлүүлээд байсан. Тэгвэл зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах газруудад нэвтрүүлэхээр болжээ.
 Үүнд :

-Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар
 -Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар
 -Замын-Үүд дэх гаалийн газар
 -Говь-Алтай дахь гаалийн хороо
 -Хөвсгөл дэх гаалийн хороо
 -Завхан дахь гаалийн хороо
 -Бичигт дэх гаалийн газар
 -Гашуунсухайт дахь гаалийн газар
 -Шивээхүрэн дэх гаалийн газар
 – Мэдээлэл авах утас: 2124-2617

“Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу тал бий болно гэж дүгнэжээ. 

Үүнд:

– Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна
-Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах
– Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ
-Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна
-Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернет сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчигээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.

Цаашид гадаад худалдаанд оролцогч нь “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эсрдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас хоёулангаас нь чөлөөлөгдөх нөхцөл боломж бүрдэх юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу