Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал бөхийн өргөөнд болж байна. /2023.05.25/

Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг зарлалаа. 

Түүний мэдээлж буйгаар Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрчээ.

Тэрбээр “Цагаан сарын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариуг та бүхэнд танилцуулъя. Хоёрдугаар сарын 2-ны битүүний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Энэ 16 бөхийн шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 5-ны дотор ирсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд “Допингийн шинжилгээнд бүдэрсэн нэг бөхийг B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй” гэсэн утга бүхий 33 хуудас материал ирсэн.

Ийм хариу ирсэн өдөр нь тухайн бөхөд залгаж хэлэх гэтэл утсаа аваагүй учраас мессеж бичсэн. Гэтэл маргаашнаас нь утас нь холбогдоогүй.

Шинжилгээ өгөхдөө анкет бөглөдөг. Тамирчны анкет дээрх гэрийн хаягаар гурван удаа очиж, мэдээлэл өгөх гэсэн боловч гэрт нь хүн байгаагүй. 

Ингээд тавдугаар сарын 7-нд дөрөв дэх удаагаа очиж, хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулсан. Үүнээс 14 хоногийн дараа буюу тавдугаар сарын 21-ний өдөр B сорьцоо шинжлүүлэх эсэхээ Үндэсний бөхийн холбоонд мэдэгдэх ёстой байсан. Гэвч нөгөө бөх маань шинжилгээнийхээ хариуг авсан ч  өнөөдрийг хүртэл бидэнтэй огт холбогдоогүй учир нэрийг нь зарлаж байна. 

Улсын арслан Э.Оюунболдоос Оксандролон болон метадианон гэдэг S1 ангиллын хоёр төрлийн бодис илэрсэн. 

Бид энэ бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ирээд уулзаж, тайлбар өгөх болов уу гэж хоёр сарын хугацаанд хүлээлээ. Харамсалтай нь ирсэнгүй” гэлээ.

2 САНАЛ

  1. Oyunbold hemeeh ene ulaan buriyad mongol buhiig buzarlaj duuslaa…unen huchiig uzen barildaj chadahgui bol chatsga tsarialaad unaad yabj bgaach nobshoo…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу