Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөсөн осол гарч, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 11:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход Lexus RX450 загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч 50 настай Г автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байдалтай байсан аж. Цогцосыг автомашинаас гарган авч, тус сумын сум дундын Цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж эхэллээ.