Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал бөхийн өргөөнд боллоо. /2023.05.25/

Хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг зарлалаа. 

Түүний мэдээлж буйгаар Улсын арслан Э.Оюунболдоос допинг буюу сэргээшийн төрлийн S1 ангиллын бодис илэрчээ.

Энэ талаар тэрбээр “Цагаан сарын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариуг та бүхэнд танилцуулъя. Хоёрдугаар сарын 2-ны битүүний бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Энэ 16 бөхийн шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 5-ны дотор ирсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд “Допингийн шинжилгээнд бүдэрсэн нэг бөхийг B сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй” гэсэн утга бүхий 33 хуудас материал ирсэн.

Ийм хариу ирсэн өдөр нь тухайн бөхөд залгаж хэлэх гэтэл утсаа аваагүй учраас мессеж бичсэн. Гэтэл маргаашнаас нь утас нь холбогдоогүй.

Шинжилгээ өгөхдөө анкет бөглөдөг. Тамирчны анкет дээрх гэрийн хаягаар гурван удаа очиж, мэдээлэл өгөх гэсэн боловч гэрт нь хүн байгаагүй. 

Ингээд тавдугаар сарын 7-нд дөрөв дэх удаагаа очиж, хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулсан. Үүнээс 14 хоногийн дараа буюу тавдугаар сарын 21-ний өдөр B сорьцоо шинжлүүлэх эсэхээ Үндэсний бөхийн холбоонд мэдэгдэх ёстой байсан. Гэвч нөгөө бөх маань шинжилгээнийхээ хариуг авсан ч  өнөөдрийг хүртэл бидэнтэй огт холбогдоогүй учир нэрийг нь зарлаж байна. 

Улсын арслан Э.Оюунболдоос Оксандролон болон метандиенон гэдэг S1 ангиллын хоёр төрлийн бодис илэрсэн. 

Бид энэ бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс ирээд уулзаж, тайлбар өгөх болов уу гэж хоёр сарын хугацаанд хүлээлээ. Харамсалтай нь ирсэнгүй” гэлээ.

9 САНАЛ

  1. Одоо энэ допингоо больмоор юм аа. Үндэсний бөхдөө допингийн шинжилгээ авдаг асуудлыг зогсоочихмоор байгаа юм. Тэртэй тэргүй допинг хэрэглэсэн хүн сүүлдээ биегүй болдог гэдгийг эрх биш мэддэг байх. Тийм болохоор допинг хэрэглэх асуудлыг нээлттэй орхичимоор байгаан. Их спортоор хичээллэдэг нь мэдээж хэрэглэхгүй байх. Бусад нь өөрийн биед хортойг мэдсээр байж допинг хийлгэж байвал хохь нь гээд хаях хэрэгтэй. Үндэсний спорт болохоос мөнгө олох арга хэрэгсэл биш шүү дээ. Эцэст нь эрүүл мэндээ алдсан тохиолдолд мөнгөтэй байгаад ямарч нэмэргүй дээ, үсрээд л хэд хоног илүү зовно доо.

  2. Ундэсний бехед допингийг челеетэй больчиход болохгуй юмгуй, угаасаа тэмцээд ч дийлэхгуй юм чинь, эруул мэндээ бодож байгаа бол бех барилдах албагуй ш дээ, хэрэглэх нь хэрэглээд л эруул мэндээрээ хохироод л ухэж урэгдээд л явна биз, угаас нийгэм, улс оронд нэмэргуй улс онцын гарзгуй ш дээ

  3. Энэ нэг бөх мөхөө больчмоор юм нийгэмд юу бүтээв?зүгээр л мөнгөний боол болсон мэт,шунал тачаал хулмас шивэр хор хар яриад бвал

  4. Даваажавын Батням гэж будлианы хөрөнгө ард нь нуугдаад байж байгаа шүү. Тэрнийг дагасан бүх хүмүүс допингийн хэрэгт орлоо доо

  5. Магалжав гуай яаж заан болсон юм бэ. Энэ түүхийг мэдэх хүн бна уу миний мэдэх л начин бсан

  6. энн допигтой тэмцэхгүй бол утгаа алдана энэ үндэсний спорт болон бөхийн төрлийн бүх спорт тэр дундаа гадаадад нэр хүндтэй жудо чөлөөт бөх бокс дэлхийн шившэг болно ял оросын араас орж бүгд хоригт орж ирээдүйн хүүхэд залуучууд хохироно гэдэгийг мэдэхгүй мэдрэмжгүй амьтад их болсоныг дээрхи комментүүд илчиллээ

  7. Ulambayr harsaga magaljaw hoer tsoloo nuhuj awsan baidag ulambayr chin 6 deer ragchaad unasan 7deer magaljaw bas ragchaad unasan baidag ragchaagaas horiotoi bodis ilereed ulambayrt hartsaga tsol magaljawt zaan tsol olgoson baidag

  8. дургуй нэгнээ намнадаг хор хэсэг хулгайч нарт их ашигтай

  9. Энэ ганцхан хүн допинг холбогдогч
    байдагаа болимоор юм.
    Бөкийн утгаа бүүр алдав.
    Бөкийн холбоо гэж амбиц болж.
    Энэ дэмий шахуу байгуулгаа татан
    буулгаа жилд хоёр бөх бхрилдуул.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу