Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг сонгосон байна. Н.Учрал Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдоод байсан бол энэ удаа нийслэлийн төвийн дүүргийн намын хороог тэргүүлэхээр болсон нь энэ юм. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар ажиллаж байсан. Түүний хувьд дэд сайдаар томилогдсоны дараа дүүргийн намын хорооны даргын ажлаа өгсөн аж. Сүхбаатар дүүргийн МАН-аас Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бол орон нутгийн сонгуульд Ардчилсан нам олонх болсон дүүрэг юм.

Э.БОЛД